Monday, April 12, 2010

PHOTOSHOP CS програм хичээл №1

Энэ хэсэгт Photoshop CS програмын талаар дэлгэрэнгүй тайлбар хийхийг зорилоо. Уг програмын командуудыг туршиж үзэн тайлбарласан болохоор зарим командуудын гол үүрэг зориулалтыг онож тайлбарлаагүй байж болох учир гүнээ хүлцэл өчье. Уг програмаар хэвлэлийн эхийг өндөр түвшинд бэлдэж болдог ба ихэвчлэн зурагтэй ажиллах, зураг засах, сэргээх зэрэгт өргөн ашиглаж байна. Өөрөөр хэлбэл бусад програм дээр (жишээ нь Corel Draw) зурсан зургаа Photoshop програм дээр оруулж өнгө оруулвал таны зураг илүү амьд бодит харагдах болно. Сүүлийн үед энэ програмын эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа бөгөөд энэ эрэлтийг дагаж тухайн програмын шинэ хувилбарууд ихээр бүтээгдэж байна. Эдгээр хувилбаруудаас Photoshop CS4 хувилбар дээр 3D зураг бүтээх багаж шинээр нэмэгдсэн байгаа.
Photoshop CS програм нь Corel Draw 12, InDesign, Pagemaker зэрэг хэвлэлийн эх бэлтгэх программуудын нэг юм. Энэ программаар та хүссэн хэмжээ, хэлбэр, өнгө, дизайнаар хэвлэлийн эхийг хийж болно. Бусад програмуудаас ялгагдах онцлог нь зурагтай ажиллах үндсэн үүрэгтэй гэж болох байх.

Photshop CS программыг ажиллуулах
Start товч дээр нэг дараад гарч ирэх All Programs руу ороод Photoshop CS–ийг сонгоод нэг даралт хийнэ. Энэ үйлдлийн дараа Photoshop CS програмын үндсэн дэлгэц болох дараах зураг дэлгэцэнд үүснэ.

Та энэ нээгдсэн цонхноос уг програмын талаар мэдээлэл авч болох юм. Цаг хэмнэх зорилгоор та Close товч дараад уг цонхыг хаах нь хэрэгтэй байх гэж бодож байна.
Шинээр файл нээх
Шинээр файл нээхдээ File цэсний New команд өгөх ба гарнаас Ctrl+N товчны хослолоор гүйцэтгэж болно. Шинээр файл нээх New команд өгсөн үед дэлгэцэнд дараах New цонх нээгдэнэ.

New цонхны талбаруудыг товчхон тайлбарлавал.
1. Name: - Энэ талбарт таны зургийн нэр байрлана. Энэ нэрийг та зургаа янзлаж эсвэл зурж дууссаныхаа дараа өгч болно гэдгийг санах хэрэгтэй.
2. Preset: - Зураг зурах, эвлүүлэх цаасны хэмжээ. Энэ талбар дээр бэлэн хэмжээнүүд байгаа ба эдгээрээс сонгох боломжтой. (a4, a5 гэх мэт) Таны цаасны тохиргоо буюу хэмжээгээ өөрөө өгөж тохируулах бол энэ талбараас Costom сонголтыг сонгож доорхи хоёр талбар дээр хэмжээгээ өгөх боломжтой шүү.
3. Width: - Цаасны өргөн тохируулах хэмжээг энд өгч болно.
4. Height: - Цаасны өндөр тохируулах хэмжээг энд өгч болно. Өөрөөр хэлбэл Preset талбараас Custom сонголтыг сонгосон үед л уг хоёр талбарыг өөрчлөх боломжтой гэдгийг санаарай.
5. Resolution: - Энэ нь зургийн чанарыг илтгэх талбар юм. Өөрөөр хэлбэл цэгийн нягтаршил гэсэн үг. Та өөрийн хэрэглээнд тохируулан хэрэглэх боломжтой. Учир нь энэ нягтралыг өндөр өгсөн тохиолдолд компьютерын ачаалал ихэсдэг гэсэн үг.
6. Color Mode: - Өнгөний горим. Та өнгөтөөр фото байдлаар хэвлэх зүйл хийх гэж байгаа бол RGB гэсэн горимыг сонгоход хангалттай. Хулдаасан хэвлэл бэлдэх гэж байгаа бол CMYK горимоор сонгодог. Энэ горимыг анзаараагүй шинээр файлаа нээснээс нэлээн асуудал үүсдэг талтай. Жишээлбэл: Өнгөгүй горим сонгочихоор өнгөөр будахаар хар цагаан болоод будагдаж болдоггүй.
7. Background Contents: - Энэ талбар нь тийм ч чухал биш учир нь тухайн файлыг нээхдээ дэвсгэр өнгөө ямар өнгөөр нээх үү гэдгийг шийдэж өгдөг.

Харин өмнө нь ажиллаж байсан хадгалсан юмуу зургийн файлыг нээхдээ File цэс рүү ороод Open командыг сонгоно. Гараас Ctrl+O товчны хослолоор хялбархан гүйцэтгэж болно.

Open команд өгсны дараа дэлгэцэнд Open цонх дэлгэцэнд нээгдэнэ. Энэ цонхноос та өөрийн нээх файлынхаа байрлаж байгаа хавтасыг олоод дараагаар нь нээх файлаа сонгоод Open товчийг дарж нээнэ.

Файлыг хаах
Хэрэглэгч та нээсэн болон ажиллаж байгаа файлаа хаахдаа File цэсний Close командаар гүйцэтгэж болно. Гарнаас Ctrl+W товчны хослолоор хаана. Харин тухайн програмаас гарахдаа File цэсний Exit командыг өгөх ба гарнаас Ctrl+Q товчны хослолоор гүйцэтгэж болдог.

No comments:

Post a Comment