Энд статик гэдэг нь амьгүй, хөдөлгөөнгүй гэсэн үг л дээ. Харин динамик гэдэг нь эсрэгээрээ амьтай хөдөлгөөнтэй гэж ойлгож болно. Жишээлбэл: та нэг статик вэб сайт хийгээд интернэтэд тавьлаа гэж бодъё. Та дараа нь тухай сайтдаа мэдээлэл нэмж сайжруулах шаардлагатай болсон үед урд нь хийсэн үйлдлээ бүгдийг нь дахин хийж мэдээллээ солино гэсэн үг. Харин динамик вэб сайт хийгээд интернэтэд байршуулсан үед та интернэт байгаа л бол хаана ч байсан мэдээллээ нэмж устгаж сайжруулах боломжтой юм.Одоо та бүхэн динамик вэб сайт хийхийг хүсч байгаа байх энэ нь даанч нэлээн хэцүү өөрөөр хэлбэл таниас вэб програмчлалын хэлний мэдлэг шаардана. Харин та эхлээд статик вэб сайт хийгээд сурчих юм бол цаашаа арай хурдан ахиж болно.
Вэб сайт хялбархан хийх програмууд байдаг. Жишээ нь: FrontPage, Dreamweaver, CofeeCup гэх мэт тоолж барашгүй олон байгаа байх. Энэ програмуудаас нэлээн нэрд гарсан нь Dreamweaver юм. Эдгээр програмуудаар вэб хуудас бүтээх явц хялбархан учир нь нээх их өгөөж байхгүй байх. Харин та өөрийн гараараа HTML кодоо бичээд хийвэл илүү үлдэцтэй байх болов уу.

No comments:
Post a Comment