Thursday, December 15, 2011

lab №1 12-21 --- 12-27 болгож өөрчлөв

lab үзэх сүүлийн хугацаа 12 сарын 27.
Бүхэл ба бодит тоон дээр үйлдэл хийх
1. Өгөгдсөн 3 бодит тооны нийлбэр ба үржвэрүүдийг таслалаас хойш 2 орны нарийвчлалтай ол. Үр дүнг нэг нэг мөрөнд хэвлэж харуулна.
оролт: 3.214 2.021 4.125
гаралт: 9.36
26.79
2. Өгөгдсөн 4 бүхэл тооны арифметик дундажийг таслалаас хойш нэг орны нарийвчлалтай ол.
оролт: 1 2 4 3
гаралт: 2.5
3. Өндөр ба суурь болох бүхэл тоонууд өгөгдсөн бол гурвалжны талбайг таслалаас хойш 3 орны нарийвчлалтай ол.
оролт: 7 9
гаралт:31.500
4. Тэгш өнцөгтийн талууд болох бүхэл тоонууд өгөгдсөн бол периметр ба талбайг ол.
оролт: 2 4
гаралт:12 8
5. Өгөгдсөн х бүхэл тооны хувьд дараах илэрхийллийн утгыг олох програм бич. 14x^4-5x^3+11x-16 Энд x^4 гэдэг нь х-ийн 4 зэрэг гэж ойлгоно.
оролт: 2
гаралт: 190
6. Өгөгдсөн бүхэл тооны квадрат язгуурыг таслалаас хойш гурван орны нарийвчлалтай ол.
оролт: 9
гаралт: 3.000
7. Хүний нас өгөгдсөнөөр төрсөн оныг ол. Үр дүнг хэвлэхдээ дараах байдлаар хэвлэ. "Ene hun "он" ond torson baina."
оролт: 23
гаралт: Ene hun 1988 ond torson baina.
8. K секунд өгөгдсөн бол хэдэн цаг хэдэн минут хэдэн секунд болохыг ол.
оролт: 60
гаралт: 0 1 0
9. Өгөгдсөн 5 бүхэл тооны квадратуудын нийлбэрийг ол.
оролт: 2 5 4 1 3
гаралт: 55
10.Өгөгдсөн бодит тооны таслалаас хойших 2 дахь цифрийг ол.
оролт: 321.0415
гаралт: 4
Тайлбар:
Энэ хэсэгт багш 2 бодлого бодож тайлбарласан байх ба сурагчид асуух асуултаа сэтгэгдэл үлдээж асууж болно.
Бодлого №1
Тойргийн радиус болох бүхэл тоо өгөгдсөн бол түүний периметр ба талбайг таслалаас хойш нэг орны нарийвчлалтай ол. Үр дүнг хэвлэхдээ дараах байдлаар хэвлэ. Тalbai = , Perimetr =
оролт: 4
гаралт: Talbai = 50.2 Perimetr = 25.1
Бодолт:
Бодлого №2
Өгөгдсөн бүхэл тооны модулийг ол.
оролт: -5
гаралт: 5
Бодолт:
Тухайн бодлогыг if оператор ашиглаж бодож болно гэхдээ бид if оператор үзээгүй тул math.h гэсэн сан доторх fabs() гэсэн функцийг ашиглаж бодох болно. Мөн энэ сан дотор квадрат язгуур гаргадаг sqrt() функц байдаг.

"Си хэл дээр програмчлах" нэгж хичээлийн дүн

Уг нэгж хичээлийн дүнг дараах шалгууруудаас дүгнэх болно.
/нийт 100%-ийг 100 оноо гэж тооцвол/
1. Ирц идэвхи /20 оноо/
2. Дадлага ажил /50 оноо/
3. Шалгалт /30 оноо/
- Ирц идэвхи-д хичээл таслалт, хичээлд оролцох оролцоог тооцно.
- Дадлага ажлын /цаашид lab гэх/ хувьд нийт 5 lab хийлгэх ба lab болгон 10 бодлоготой байна. Өөрөөр хэлбэл нэг бодлого 1 оноо гэсэн үг. Lab-уудыг тооцуулахдаа сурагч Dev C++ гэх мэт програм дээр шалгаж зөв болсон Си код болон бодлогын өгөгдлийг дэвтэрт бичиж багшид дараагийн lab өгөх хугацаанаас өмнө шалгуулж тооцуулсан байна. Хугацаа хэтэрсэн lab-ийн бодлого бүр 0,5 болно. Lab-ийн ажлыг өгөхдөө хугацааг тодорхой заасан байх ба тэр хугацаанд амжиж тооцуулна. Жич: lab-ийн ажлуудыг файл хэлбэрээр шалгахгүй болохыг анхаарна уу.
- 5 lab-ийн дараа шалгалт авах ба 1 ба 2-р шалгууруудын оноог бүрэн авсан сурагчдын шалгалтын оноог бүрэн өгч шалгалтнаас чөлөөлнө.