Thursday, March 15, 2012

Friday, February 17, 2012

Thursday, February 16, 2012

Tuesday, January 10, 2012

lab №2 01-11 --- 01-18 хүртэл

Хуваагдал ба IF оператор
1. Өгөгдсөн 4 оронтой бүхэл m тооны голын хоёр цифрийн квадратуудын нийлбэрийг ол.
оролт: 4521
гаралт: 29
2. Өгөгдсөн 5 оронтой бүхэл n тооны цифрүүдийн нийлбэр ба үржвэрийг ол.
оролт: 21324
гаралт: Niilber = 12
Urjver = 48
3. Өгөгдсөн 3 бүхэл тооны ихийг ол.
оролт: 7 9 4
гаралт: 9
4. Өгөгдсөн 3 оронтой бүхэл тооны захын хоёр цифр тэнцүү эсэхийг шалга. Тэнцүү бол YES, тэнцүү биш бол NO гэж хэвлэ.
оролт: 354
гаралт: NO
оролт: 717
гаралт: YES
5. Хоёр бодит тоо өгөгдсөн бол тэдгээрийн бага тоог ол.
оролт: 23.14 125.1
гаралт: 23.14
6. 4 оронтой бүхэл тоо өгөгдсөн бол түүний захын хоёр цифрийн нийлбэрээс квадрат язгуур гарга. Квадрат язгуурыг таслалаас хойш нэг орны нарийвчлалтай хэвлэ.
оролт: 2684
гаралт: 2.4
7. Гадаад байдлаараа үл ялгагдах 3 ширхэг зоосны 1 нь бусдаасаа жингээрээ ялгаатай хуурамч зоос байв. Хуурамч зоосыг ол.
оролт: 5 5 6
гаралт: 6
8. 3 бүхэл тооны 100 аас их тоонуудын үржвэрийг ол.
оролт: 100 56 101
гаралт: 101
9. Гурван оронтой бүхэл тоо өгөгдсөн бол түүний голын цифрийг тэгш, сондгой эсэхийг шалга. Тэгш бол TEGSH, сондгой бол SONDGOI гэж хэвлэ.
оролт: 351
гаралт: SONDGOI
оролт: 647
гаралт: TEGSH
10. Гурван бүхэл тоо өгөгдсөн бол тэдгээр гурван тоогоор талаа хийсэн гурвалжин орших эсэхийг тодорхойл. Орших бол YES үгүй бол NO гэж хэвлэ.
оролт: 5 3 4
гаралт: YES
оролт: 3 1 1
гаралт: NO


Тайлбар:

Энэ хэсэгт багш 2 бодлого бодож тайлбарласан байх ба сурагчид асуух асуултаа сэтгэгдэл үлдээж асууж болно.
Бодлого №1
х бүхэл тоо өгөгдөв. Тэгвэ x>100 бол 'A', x=100 бол 'B', x<100 бол 'C' гэж хэвлэ.
оролт: 122
гаралт: А
Бодолт:

Бодлого №2
а ба b хоёр бүхэл тоо өгөгдөв. Хэрэв а сондгой бол а+b, a тэгш бол a*b хэвлэ.
оролт: 4 5
гаралт: 20
Бодолт: