Wednesday, December 15, 2010

Friday, November 5, 2010

Алгоритм гэж юу вэ?

Алгоритм гэдэг ойлголтыг тухай ажил, үйлдлийг үр бүтээмжтэйгээр хурдан шуурхай гүйцэтгэх үйлдлүүдийн оновчтой дараалал гэж тодорхойлож болно. Алгоритм гэдэг үг нь 783-850 онд амьдарч байсан дундад Азийн гарамгай математикч Аль-Хорезми хэмээх хүний нэрнээс гаралтай. Алгоритмыг дүрслэх маш олон арга байдаг ч тэдгээрийн дотроос дараах 4 аргаар ихэвчлэн дүрсэлэж заншсан байдаг. Үүнд

  1. Үгээр
  2. Хүснэгтээр
  3. Блок схемээр
  4. Алгоритм хэлээр

Дээрх аргуудаас сургалтанд блок схемийн аргыг хэрэглэдэг. Блок схемийн арга гэдэг нь геометрийн дүрс ашиглан алгоритмыг дүрслэх аргыг хэлнэ.

Жишээлбэл:

Алгоритмыг бүтэцээр нь 3 ангилдаг.

Friday, April 30, 2010

Хөдөлгөөнт зураг хийцгээе.

Ядарч байвал дуу сонсоцгоо дараа нь хичээлээ хийнэ шүү

Вэб сайт гэж юу вэ?

Вэб сайт гэдэг нь интернэтийн сүлжээнд байрлах хоорондоо холбогдсон вэб хуудсуудыг хэлнэ. Вэб сайт ямар нэгэн сэдэвтэй хийгддэг. Вэб сайтийн бүтэц. Вэб сайт нь нэг эхлэл хуудастай түүнд холбогдсон хэд хэдэн хуудсуудаас бүтдэг. Одоо эхлэл хуудсын талаар авч үзье. Та ямар нэгэн сайтад ороход Home гэсэн хуудас гарч ирдэг. Home буюу эхлэл хуудас нь их чухал үүрэгтэй байдаг. Тэр тухайн сайтныхаа агуулгыг бүрэн илэрхийлж чадах ёстой. Бас бусад хуудасруугаа нэвтрэх зам нь болж өгдөг. Эхлэл хуудасны хувьд ийм, харин нэг зүйл хэлэхэд эхлэл хуудсыг index.html гэж хадгаладаг. Вэб сайт нь дараах хоёр шинж чанартай.
Энд статик гэдэг нь амьгүй, хөдөлгөөнгүй гэсэн үг л дээ. Харин динамик гэдэг нь эсрэгээрээ амьтай хөдөлгөөнтэй гэж ойлгож болно. Жишээлбэл: та нэг статик вэб сайт хийгээд интернэтэд тавьлаа гэж бодъё. Та дараа нь тухай сайтдаа мэдээлэл нэмж сайжруулах шаардлагатай болсон үед урд нь хийсэн үйлдлээ бүгдийг нь дахин хийж мэдээллээ солино гэсэн үг. Харин динамик вэб сайт хийгээд интернэтэд байршуулсан үед та интернэт байгаа л бол хаана ч байсан мэдээллээ нэмж устгаж сайжруулах боломжтой юм.
Одоо та бүхэн динамик вэб сайт хийхийг хүсч байгаа байх энэ нь даанч нэлээн хэцүү өөрөөр хэлбэл таниас вэб програмчлалын хэлний мэдлэг шаардана. Харин та эхлээд статик вэб сайт хийгээд сурчих юм бол цаашаа арай хурдан ахиж болно.
Вэб сайт хялбархан хийх програмууд байдаг. Жишээ нь: FrontPage, Dreamweaver, CofeeCup гэх мэт тоолж барашгүй олон байгаа байх. Энэ програмуудаас нэлээн нэрд гарсан нь Dreamweaver юм. Эдгээр програмуудаар вэб хуудас бүтээх явц хялбархан учир нь нээх их өгөөж байхгүй байх. Харин та өөрийн гараараа HTML кодоо бичээд хийвэл илүү үлдэцтэй байх болов уу.

Thursday, April 29, 2010

9-р ангийн сурагчдын анхааралд

Дараах баг бүр харгалзах сэдвийн дагуу бие даалтын ажил гүйцэтгэж багшид флашаар авчирч үзүүлнэ. Бие даалт авах сүүлийн хугацаа 05 сарын 19 нд 15 цагаас өмнө.









HTML хэлний тухай

За энэ хэсэгт багачуудад хэрэг болохоор хэдэн хичээл орууллаа. Энэ хичээлүүдийг оюутан байхдаа харж байсан юм байна.

Веб хуудсыг бүтээж байгаа үндсэн хэлийг HTML гэж нэрэлдэгийг бид мэдэх билээ. HTML-ыг сайн сурахын тулд түүний бүтэц, бичиглэлийг сурах шаардлагатай. HTML-ын үндсэн бүтэц нь тусгай тодорхойлогчийг ашигладаг. Үүнд:
<” – командыг нээх тодорхойлогч
>” – командыг хаах тодорхойлогч
Энэ хоёр хаалтаар HTML командууд тодорхойлогддог байна. Үүнийг HTML хэлний таг "tag" гэдэг. HTML хэлний таг нь нээх хаах гэсэн хоёр янзаар ашиглагддаг. Энэ нь нэг таг ямар хүрээнд үйлчлэх вэ? гэдгийг тогтоох шаардлага гардагт оршино. Хаах тагны өмнөх “<” тодорхойлогчийн ард "/" зураас тавьж ашигладаг.
Жишээлбэл: <html> гэдэг таг нь тухайн хуудасыг HTML хэл дээр хийсэн болохыг тодорхойлох үүрэгтэй. Энэ тагны хаах таг нь </html> гэсэн хэлбэртэйгээр бичигддэг. Өөрөөр хэлбэл HTML хэлний нээх тагыг мэдсэн тохиолдолд түүний хаах таг нь тухай тагны өмнө "/" зураас бичхэд л хангалттай юм. Энэ таг нь вэб хуудасны эхлэл төгсгөл хоёрт заавал бичигддэг. <html> тагны гадна бичсэн зүйлийг броузер таних боломжгүй.

HTML тагууд нь тухайн обьектын хэлбэр дүрс, өнгө, хэмжээ зэргийг харуулах өөр өөрийн атрибуттай байдаг. Атрибут гэдэг нь тухай тагын шинж чанар юм. Өөрөөр хэлбэл тухай тагыг нэмэж засварлах хэрэгсэл гэсэн үг.
Жишээ нь: <body bgcolor="red"> гэх мэт. Энэ нь тухайн баримтын дэвсгэр өнгийг улаан өнгөөр тохируулж өгнө. Гэхдээ энэ атрибутыг зөвхөн эхний нээх тагт хэрэглэдэг байна. Ө.х </body bgcolor> гэж бичиж болохгүй.

HTML баримтыг үүсгэх
HTML баримтыг үүсгэхдээ түүний ерөнхий бүтэц түүнийг үүсгэдэг тагуудын талаар судлах ёстой юм. Энэ тагууд нь дараах байдлаар бичигддэг. HTML баримт нь үндсэн бие, толгой хэсэг, гарчиг зэрэг хасгүүдээс бүрддэг байна. Эдгээрийг илэрхийлэх тагууд нь:

  • <html> ба </html> тагууд энэ нь тухайн HTML файл буюу веб хуудасны эхлэл ба төгсгөлийг зааж байх үүрэгтэй таг юм.
  • <head> ба </head> таг энэ тагууд нь тухайн баримтын хувьд толгой мэдээллийг тодорхойлж өгдөг байна. Мөн веб программчлал буюу скрипт программын функцыг энэ хэсэгт бичиж өгдөг байна.
  • <title> ба </title> таг энэ тагууд нь тухайн баримтын цонхонд гаргах гарчгийн хэсгийг тодорхойлж өгдөг байна.
  • <body> ба </body> таг энэ таг нь тухайн баримтын үндсэн биеийг тодорхойлдог байна. Ө.х тухайн веб хуудсанд байгаа бүх л элементүүүдийг энэ хэсэгт тодорхойлж өгдөг байна. Дэлгэцэнд харагдаж байгаа бүх элементийг энэ хэсэгт тодорхойлж өгдөг.
  • <!--> ба <--> таг энэ тагууд нь тухайн веб хуудсанд тодорхой тайлбарыг бичихэд хэрэглэгддэг байна.

Дээрхи тагууд нь HTML файлын үндсэн тагуудад ордог байна. Эдгээр тагуудыг ашиглаад үндсэн HTML файлыг хэрхэн үүсгэхийг харуулья.

<html>
<head>
<title>
Энэ бол гарчгийн мөрөнд харагдах текст юм.
</title>
</head>
<body>
Энэ нь HTML тагын үндсэн хэсэг бөгөөд хүнд харагдах хэсэг юм.
</body>
</html>

Дээрхи жишээнд HTML файлын буюу вебийн хамгийн анхны энгийн үндсэн бүтцийг үүсгэлээ. Одоо энэ файлаа *.html өргөтгөлтэй хадгалаад веб броузараар харахад болно.

Текст хэлбэржүүлэх тагууд
Залхуураад зургийг нь аваад тавьлаа. Зaлхууралгүй шивж оруулаад ажиллуулж үзээрэй.

Wednesday, April 14, 2010

Web Design-Book

Дараах хаягнаас татаж аваарай.
ТАТАХ ХОЛБООС

Monday, April 12, 2010

хаха гайхалтай хийж

PHOTOSHOP CS програм хичээл №2

Photoshop CS програмын цэсүүд
Уг програм нь дараах цэсүүдтэй.

Үүнд:
1. File – Уг цэсэнд тухай файлтай ажиллахад зориулагдсан командууд багтдаг.
2. Edit – Уг цэсэнд тухайн объект дээр хийж болох үйлдлүүдийг удирдах командууд багтдаг. Жишээ нь үйлдэл буцах, объект хуулах гэх мэт.
3. Image – Зурагтай ажиллах.
4. Layer – Давхрагатай ажиллах.
5. Select – Сонгож тэмдэглэх командуудыг агуулсан цэс.
6. Filter – Шүүлтүүр
7. View – Цэсэнд харагдах байдлыг удирдах командууд багтдаг.
8. Window – Цэсэнд цонхтой ажиллах болон цонхыг удирдах командууд багтдаг.
9. Help – Цэсэнд тусламжийн командууд багтдаг.

Эдгээр цэсүүдийн командуудаас мэддэг нэгнээ тайлбарлая. Ингэж тайлбарлахдаа ихээр ашиглагддаг командуудыг дэлгэрүүлэн тайлбарлан бичлээ.
File цэсний командууд
1. New - Шинээр файл үүсгэх.
2. Open - хадгалсан зургаа нээх.
3. Browse… - өмнөх командтай ерөнхийдөө ижил үүрэг гүйцэтгэнэ.
4. Open as - засвар хийж хадгалсан зургаа нээх.
5. Open Recent – хамгийн сүүлд ажиллаж байсан файлуудыг нээх.
6. Edit in ImageReady – ImageReady програмыг ажиллуулах
7. Close - тухайн ажиллаж байгаа файлыг хаах
8. Close All – ажиллаж байгаа бүх файлыг хаах
9. Save - хадгалах
10. Save as – өөрчлөлт хийж хадгалах
11. Save for Web – вэбд байрлуулахад тохиромжтой хэлбэрээр хадгалах
12. Revert - сүүлд хадгалсан хэлбэрээ сэргээх
13. Place – гаднаас зураг текст оруулах
14. Import – гаднаас зураг оруулах жишээ нь скайнераас
15. Export - зургаа экспортлох
16. Automate – автоматаар тодорхойлолт хийх
17. File info – файлын мэдээлэл
18. Page Setup… - хуудасны тохиргоо
19. Print with Preview… - хэвлэхийн өмнө тохируулах
20. Print… - хэвлэх
21. Print One Copy - хэвлэх
22. Exit – програмаас гарах
Edit цэсний командууд
1. Undo Paste - сүүлд хийсэн нэг үйлдлийг буцаах
2. Step Forward – буцсан үйлдлүүдийг буцаах
3. Step Backward – хийсэн үйлдлүүдийг буцаах
4. Cut – тасдах, зөөх
5. Copy – хуулах
6. Copy merged – нэгтгэж хуулах
7. Paste - буулгах
8. Paste into – дотор нь буулгах
9. Clear - устгах
10. Fill - обьектийн дүүргэх хэлбэрийг сонгож будах
11. Stroke - шугамны хэлбэр сонгож будах
12. Free Transform - дурын өнцгөөр эргүүлэх
13. Transform - тогтоосон өнцгөөр эргүүлэх
14. Purge - түр санах ойд байгаа хэсгийг харах
Image цэсний командууд
1. Mode - өнгөний орчин өөрчлөх
2. Adjust – өнгийг өөрчлөж тогтоох
3. Duplicate - хуулбар үүсгэх
4. Apply Image - зурагтай ажиллах
5. Calculations - зурагт тооцоо хийх
6. Image Size - зургын хэмжээ
7. Canvas Size - дэвсгэрийн хэмжээг хаанаас авахыг заах
8. Crop - зургыг тайрах
9. Rotate Convas – зургийг эргүүлэх
Layer цэсний командууд
1. New - шинээр давхрага үүсгэх
2. Duplicate Layer… - хуулбар давхрага үүсгэх
3. Delete - сонгосон давхрага устгах
4. Layer Properties… - тохиргоо
5. Layer Style – давхрагад загвар өгөх
6. New Fill Layer – шинэ давхрага үүсгэж будаж тэмдэглэх
7. New Adjustment Layer – өөрчлөх, өнгөний тохиргоо
8. Add Vector Mask - давхаргын маск хийх
9. Enable Vector Mask - давхаргын маск харах
10. Merge Layers - бүх давхрагыг нэгтгэх
11. Merge Visible - харагдаж байгаа давхрагыг нэгтгэх
12. Flatten Image - зураг ,давхрагыг нэгтгэх
Select цэсний командууд
1. All - зургыг бүхэлд нь идвэхжүүлэх
2. Deselect – идвэжүүлэх үйлдлийг хорих
3. Reselect – хорьсон үйлдлийг буцааж идэвхжүүлэх
4. Inverse – идэвхжүүлсэн хэсгээс бусад хэсгийг идэвхжүүлэх
5. Color Range – өнгө сонгож идэвхжүүлэх
6. Feather – сонгосон хэсгийн захаас уусгаж идэвхжүүлэх
7. Modify – сонгох тохиргоо жишээ нь хүрээ гэх мэт
8. Grow - идэвхжүүлэх
9. Transform Selection – идэвхжүүлсэн хэсгийн хэмжээг өөрчлөх, эргүүлэх
10. Load Selection - идвэхжүүлж хадгалсан хэсгээ сонгох
11. Save Selection - идэвхжүүлсэн хэсгээ хадгалах
Filter цэсний командууд
1. Filter Gallery… - филтерүүдийн сан
2. Liquify… - зургийг маш сонирхолтой болгож филтердэнэ
3. Artistic - уран зураг
4. Blur - бүдгэрүүлэх
5. Brush Strokes - багсаар зурсан мэт
6. Distort - зураг эвдэх
7. Render - гэрэл оруулах
8. Sharpen - хүрээг хурц өнгөөр харуулан
9. Texture - шигтгэмэл зураг
10. Other - бусад өрчлөлтүүд
View цэсний командууд
1. Proof Setup – өнгөний горим тохируулж харах
2. Zoom in - томруулах
3. Zoom out - багасгах
4. Fit on Screen - хуудасны хэмжээгээр харах
5. Actual Pixels - хамгийн том хэмжээгээр харах
6. Print Size - хэвлэх хэмжээ
7. Screen Mode – файлын харагдах хэлбэрүүд
8. Rulers - хэмжилтийн шугамыг харах
9. Show - туслах шугамыг гаргах, нуух
10. Snap to - туслах шугамуудыг хэрэглэх
11. Lock Guides - туслах шугамын байрлалыг түгжих
Window цэсний командууд. Уг цэсний командууд нь програмын нэмэлт цонхнуудыг гаргаж, нуух үүрэгтэйгээр хэрэглэгддэг.
1. Arrange Icons - цонхоо харах
2. Tools - хэрэгслийн цонхыг харуулах, нуух
3. Info - мэдээллийн цонхыг харуулах, нуух
4. Options - тохиргооны цонх харах
5. Color - өнгөний цонх харах
6. Brushes - багсны хэлбэрийн цонхыг нуух
7. Layers - давхрагын цонхыг харах
8. Channels - өнгний сувгийг харах
9. History - зургын өөрчлөлтын түүхийг харах
10. Actions - зургын бичлэгийг үзэх
11. Status Bar - тэнхлэгийн шугамыг харах
Help цэсний командууд
1. Photoshop Help… - тусламж
2. Welcome Screen… - Screen цонхыг харуулах
3. About Photoshop… - програмын тухай товчхон
4. About Plug in - нэмэлт хэсгийн тухай
5. Export Transparent Image - зургыг экспортлох тухай
6. Resize Image - зургын хэмжээ өөрчлөх
7. System Info… - системийн талаарх мэдээлэл

PHOTOSHOP CS програм хичээл №1

Энэ хэсэгт Photoshop CS програмын талаар дэлгэрэнгүй тайлбар хийхийг зорилоо. Уг програмын командуудыг туршиж үзэн тайлбарласан болохоор зарим командуудын гол үүрэг зориулалтыг онож тайлбарлаагүй байж болох учир гүнээ хүлцэл өчье. Уг програмаар хэвлэлийн эхийг өндөр түвшинд бэлдэж болдог ба ихэвчлэн зурагтэй ажиллах, зураг засах, сэргээх зэрэгт өргөн ашиглаж байна. Өөрөөр хэлбэл бусад програм дээр (жишээ нь Corel Draw) зурсан зургаа Photoshop програм дээр оруулж өнгө оруулвал таны зураг илүү амьд бодит харагдах болно. Сүүлийн үед энэ програмын эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа бөгөөд энэ эрэлтийг дагаж тухайн програмын шинэ хувилбарууд ихээр бүтээгдэж байна. Эдгээр хувилбаруудаас Photoshop CS4 хувилбар дээр 3D зураг бүтээх багаж шинээр нэмэгдсэн байгаа.
Photoshop CS програм нь Corel Draw 12, InDesign, Pagemaker зэрэг хэвлэлийн эх бэлтгэх программуудын нэг юм. Энэ программаар та хүссэн хэмжээ, хэлбэр, өнгө, дизайнаар хэвлэлийн эхийг хийж болно. Бусад програмуудаас ялгагдах онцлог нь зурагтай ажиллах үндсэн үүрэгтэй гэж болох байх.

Photshop CS программыг ажиллуулах
Start товч дээр нэг дараад гарч ирэх All Programs руу ороод Photoshop CS–ийг сонгоод нэг даралт хийнэ. Энэ үйлдлийн дараа Photoshop CS програмын үндсэн дэлгэц болох дараах зураг дэлгэцэнд үүснэ.

Та энэ нээгдсэн цонхноос уг програмын талаар мэдээлэл авч болох юм. Цаг хэмнэх зорилгоор та Close товч дараад уг цонхыг хаах нь хэрэгтэй байх гэж бодож байна.
Шинээр файл нээх
Шинээр файл нээхдээ File цэсний New команд өгөх ба гарнаас Ctrl+N товчны хослолоор гүйцэтгэж болно. Шинээр файл нээх New команд өгсөн үед дэлгэцэнд дараах New цонх нээгдэнэ.

New цонхны талбаруудыг товчхон тайлбарлавал.
1. Name: - Энэ талбарт таны зургийн нэр байрлана. Энэ нэрийг та зургаа янзлаж эсвэл зурж дууссаныхаа дараа өгч болно гэдгийг санах хэрэгтэй.
2. Preset: - Зураг зурах, эвлүүлэх цаасны хэмжээ. Энэ талбар дээр бэлэн хэмжээнүүд байгаа ба эдгээрээс сонгох боломжтой. (a4, a5 гэх мэт) Таны цаасны тохиргоо буюу хэмжээгээ өөрөө өгөж тохируулах бол энэ талбараас Costom сонголтыг сонгож доорхи хоёр талбар дээр хэмжээгээ өгөх боломжтой шүү.
3. Width: - Цаасны өргөн тохируулах хэмжээг энд өгч болно.
4. Height: - Цаасны өндөр тохируулах хэмжээг энд өгч болно. Өөрөөр хэлбэл Preset талбараас Custom сонголтыг сонгосон үед л уг хоёр талбарыг өөрчлөх боломжтой гэдгийг санаарай.
5. Resolution: - Энэ нь зургийн чанарыг илтгэх талбар юм. Өөрөөр хэлбэл цэгийн нягтаршил гэсэн үг. Та өөрийн хэрэглээнд тохируулан хэрэглэх боломжтой. Учир нь энэ нягтралыг өндөр өгсөн тохиолдолд компьютерын ачаалал ихэсдэг гэсэн үг.
6. Color Mode: - Өнгөний горим. Та өнгөтөөр фото байдлаар хэвлэх зүйл хийх гэж байгаа бол RGB гэсэн горимыг сонгоход хангалттай. Хулдаасан хэвлэл бэлдэх гэж байгаа бол CMYK горимоор сонгодог. Энэ горимыг анзаараагүй шинээр файлаа нээснээс нэлээн асуудал үүсдэг талтай. Жишээлбэл: Өнгөгүй горим сонгочихоор өнгөөр будахаар хар цагаан болоод будагдаж болдоггүй.
7. Background Contents: - Энэ талбар нь тийм ч чухал биш учир нь тухайн файлыг нээхдээ дэвсгэр өнгөө ямар өнгөөр нээх үү гэдгийг шийдэж өгдөг.

Харин өмнө нь ажиллаж байсан хадгалсан юмуу зургийн файлыг нээхдээ File цэс рүү ороод Open командыг сонгоно. Гараас Ctrl+O товчны хослолоор хялбархан гүйцэтгэж болно.

Open команд өгсны дараа дэлгэцэнд Open цонх дэлгэцэнд нээгдэнэ. Энэ цонхноос та өөрийн нээх файлынхаа байрлаж байгаа хавтасыг олоод дараагаар нь нээх файлаа сонгоод Open товчийг дарж нээнэ.

Файлыг хаах
Хэрэглэгч та нээсэн болон ажиллаж байгаа файлаа хаахдаа File цэсний Close командаар гүйцэтгэж болно. Гарнаас Ctrl+W товчны хослолоор хаана. Харин тухайн програмаас гарахдаа File цэсний Exit командыг өгөх ба гарнаас Ctrl+Q товчны хослолоор гүйцэтгэж болдог.

Friday, March 12, 2010

COREL DRAW 12 програм хичээл №6

Гарнаас удирдах командууд

CorelDRAW 12 програмд командуудыг гарнаас товчнуудын хослолоор удирдах үйлдэл ихээр хэрэглэгддэг. Командуудыг гарнаас удирдсанаар тухайн програмыг хэрэглэх хэрэглэгчийн хурдан шуурхай ажиллагаанд маш ихээр нөлөөлдөг. Өмнөх хэсгүүдэд тухай командын үүргийг тайлбарлаж явахдаа түүнийг гарнаас удирдах товчны хослолыг байнга дурьдаж явсан байгааг анзаарсан байх гэж найдаж байна. Иймээс энэ хэсэгт тухайн програмыг ажиллуулсанаас эхлээд хаах хүртэл хэрэглэгддэг гол гол командуудын гарнаас удирдах товчнуудын талаар товч авч үзье.

1. Шинээр хуудас нээх - Ctrl+N
2. Өмнө ажиллаж байсан файл нээх - Ctrl+O
3. Хадгалах - Ctrl+S
4. Өөрчлөлт хийж хадгалах - Ctrl+Shift+S
5. Бусад програмын төрөл рүү хөрвүүлэх – Ctrl+E
6. Хэвлэх - Ctrl+P
7. Програмаас гарах - Alt+F4
8. Хийсэн үйлдлийг нэг нэгээр буцаах - Ctrl+Z
9. Буцсан үйлдлийг нэг нэгээр буцаах - Ctrl+Shift+Z
10. Тухайн объектийг арилгах - Ctrl+X
11. Хувилах - Ctrl+C
12. Хуулах - Ctrl+V
13. Зурагдсан бүх объектийг идэвхжүүлэх – Ctrl+A
14. Шинж чанарын цонх нээх хаах - Alt+Enter
15. Дэлгэц дүүргэж харах - F9
16. Объектуудыг нэгтгэх - Ctrl+G
17. Нэгтгэсэн объектуудын салгах - Ctrl+U
18. Текст оруулах - Ctrl+T


Уг програмын цэсүүдийг мөн гарнаас хялбархан хийж болдог. Энд тухайн цэсний нэрний аль нэг тэмдэгт нь доогуур зураастай байгаа энэ зураастай тэмдэгтийг Ctrl товчны хослолоор дархад тухай цэс нээгдэх болно.

COREL DRAW 12 програм хичээл №5

Toolbox буюу хэрэгслүүдийн үүрэг

Дараах хүснэгтээс идэвхтэй байдаг хэрэгслүүдийн зураг, англи нэршил, үүргүүдийг үзэх болно. Хэрэгслийн англи нэршлийн ард дугуй хаалтанд “()” тухайн хэрэгслийг гарнаас удирдах товчийг зааж өгсөн болно. Энд тайлбарласан хэрэгслүүдийн үүргүүдийг буруу ташаа тайлбарласан байж магадгүй болно.

COREL DRAW 12 програм хичээл №4

Дүрс бүтээх, өнгө тохируулах
COREL DRAW 12 програм дээр дүрс бүтээхдээ Toolbars буюу хэрэгслийн мөрөөс тухай зураг хэрэгсэлээ сонгоод ажлын талбар дээр хулганы зүүн товч дээр дарсан хэвээрэй чирч зурна. Зурсан объектоо Shape tool, knife tool, eraser tool гэх мэт олон хэрэгслүүдийг ашиглан хэлбэр дүрсийг нь өөрчилж болно.
Харин тухайн зурсан объектдоо өнгө оруулахдаа хоёр янзын хэрэгсэл ашиглана. Үүнд:
• Fill tool –нь тухайн объектийн дотор хэсгийг дүүргэж будна.
• Outline tool –нь тухайн объектийн гаднах хүрээг будна.
Жишээлбэл: Өмнөх хоёр хэрэгслийг ашиглан нэгэн дүрс бүтээж түүнийг будаж үзье. Дараах алхамуудад тухай хэрэгслийг гарнаас удирдах боломжтой бол тухайн удирдах товчны хослолуудыг дугуй “(“, “)” хаалтанд үзүүлэх болно.
1) Эхлээд CorelDRAW 12 програмыг ажиллуулж өөрт хэрэгтэй хэмжээтэй цаасаа сонгож ажилд бэлтгэнэ.
2) Rectangle tool (F6) хэрэгслийг сонгож ажлын хоосон талбар дээр дурын хэмжээтэй тэгш өнцөгт зурна.
3) Fill хэрэгслүүдээс Fill Color Dialog (Shift+F11) хэрэгслийг сонгоод нээгдэх өнгөний сонголтоос өөрт таалагдсан өнгө сонгоод ОК товч дарна. Энэ үйлдлийн дараа манай зурсан зураг бидний сонгосон өнгөөр дотор хэсэг нь дүүргэгдэн будагдсан байгааг харж болно.
4) Outline хэрэгслүүд дотроос та хүрээний тохиргоо хийх хэрэгслүүдтэй танилцах болно. Энд Outline Color Dialog (Shift+F12) хэрэгсэл нь тухай хүрээний өнгийг тодорхойлдог. Хэрэглэгч энэ хэрэгслийг сонгоод гарч ирэх өнгөний сонголтоос өнгөө сонгоод ОК товч дарж хүрээний шугамыг будах боломжтой. Мөнх энэ хэрэгслүүд дотор хүрээний хэлбэр хэмжээг заасан хэрэгсэл бас байгааг санаарай.
Дээрх үйлдлийн үр дүнд дараах зураг үүссэн байна.

Saturday, March 6, 2010

COREL DRAW 12 програм хичээл №3

COREL DRAW 12 програмын үндсэн цэсүүд

Уг програм нь дараах цэсүүдтэй.
Үүнд:
1. File – Уг цэсэнд тухай файлтай ажиллахад зориулагдсан командууд багтдаг.
2. Edit – Уг цэсэнд тухайн объект дээр хийж болох үйлдлүүдийг удирдах командууд багтдаг. Жишээ нь үйлдэл буцах, объект хуулах гэх мэт.
3. View – цэсэнд харагдах байдлыг удирдах командууд багтдаг.
4. Layout – цэсэнд хуудасны загвар болон хуудастай ажиллах командууд багтдаг.
5. Arrange – цэсэнд объектийг нэгтгэх болон түгжих командууд багтдаг.
6. Effects – цэсэнд объектэд эффект өгөх командууд багтдаг.
7. Bitmaps – цсэнд объектэд загвар хэлбэр өгөх командууд багтдаг.
8. Text – цэсэнд тексттэй ажиллах командууд багтдаг.
9. Tools – цэсэнд хэрэгслүүдийг удирдах командууд багтдаг.
10. Window – цэсэнд цонхтой ажиллах болон цонхыг удирдах командууд багтдаг.
11. Help – цэсэнд тусламжийг командууд багтдаг.

Эдгээр цэсүүдийн командуудыг дэлгэрэнгүй тайлбарлая. Ингэж тайлбарлахдаа ихээр ашиглагддаг командуудыг дэлгэрүүлэн тайлбарлан бичлээ.
FILE цэсний командууд
1. New – Команд нь шинээр хуудас нээх үүрэгтэй. Гарнаас Ctrl+N товчний хослолоор тухайн командыг өгөх боломжтой.
2. New From Template … - Бэлэн загвараас шинээр файл үүсгэх.
3. Open – Ажиллаж байсан файлаа нээх. Гарнаас Ctrl+O товчний хослолоор тухайн командыг өгөх боломжтой.
4. Close – Ажиллаж байгаа ганц файлыг хаах.
5. Close All – Нээлттэй байгаа бүх файлыг хаах.
6. Save … - Хадгалах. Гарнаас Ctrl+S товчний хослолоор тухайн командыг өгөх боломжтой.
7. Save As… - Өөрчлөлт хийж хадгалах. Гарнаас Ctrl+Shift+S товчний хослолоор тухайн командыг өгөх боломжтой.
8. Revert – Ажиллаж байгаа зургийг анхны байсан хэлбэрт оруулах.
9. Acquire Image – Нэмэлт төхөөрөмжөөс зураг оруулах
10. Import … - Зураг оруулах. Гарнаас Ctrl+I товчний хослолоор тухайн командыг өгөх боломжтой.
11. Export … - Бусад төрөл рүү хөрвүүлэх. Гарнаас Ctrl+E товчний хослолоор тухайн командыг өгөх боломжтой.
12. Export For Office … - Office-ийн програмруу хөрвүүлэх
13. Send to – Илгээх, Жишээлбэл дэлгэцэн дээр, My document руу илгээж болно.
14. Print … - Баримтыг хэвлэх. Гарнаас Ctrl+P товчний хослолоор тухайн командыг өгөх боломжтой.
15. Print Merge… - Зарим зүйлүүдтэй нэгтгэж хэвлэх.
16. Print Preview… - Хэвлэгдэх байдлыг урьдчилан харах.
17. Print Setup… - Хэвлэх тохиргоо хийх.
18. Prepare For Service Bureau… - график файлруу хөрвүүлэх.
19. Publish To The Web – Вэб хуудсанд ашиглагдахаар хөрвүүлэх.
20. Publish To PDF… - *.pdf файлруу хөрвүүлэх.
21. Document Info… - Тухайн ажиллаж байгаа идэвхтэй хуудасны мэдээлэл.
22. Document Info … , Exit хоёр командын хооронд хамгийн сүүлд ажилласан 5 файлын нэр зам байрлана.
23. Exit – Програмаас гарах. Гарнаас Alt+F4 товчний хослолоор тухайн командыг өгөх боломжтой.

EDIT цэсний командууд
1. Undo Create – Хийсэн үйлдлийг буцаах үүрэгтэй. Гарнаас Ctrl+Z товчний хослолоор тухайн командыг өгөх боломжтой.
2. Redo – Буцаасан үйлдлийг буцаах. Гарнаас Ctrl+Shift+Z товчний хослолоор тухайн командыг өгөх боломжтой.
3. Repeat – Хийсэн үйлдлийг цааш дахин давтан үргэлжлүүлэх. Гарнаас Ctrl+R товчний хослолоор тухайн командыг өгөх боломжтой.
4. Cut – Устгах. Өөрөө хэлбэл устгаад санай ойруу хуулах үүрэгтэй. Гарнаас Ctrl+X товчний хослолоор тухайн командыг өгөх боломжтой.
5. Copy – Хуулж авах. Гарнаас Ctrl+C товчний хослолоор тухайн командыг өгөх боломжтой.
6. Paste – Хуулж авсан зүйлийг буулгах. Гарнаас Ctrl+V товчний хослолоор тухайн командыг өгөх боломжтой.
7. Paste Special … - Хуулж авсан зүйлийг буулгахдаа сонгож буулгана.
8. Delete – Устгах. Гарнаас CDelete товчоор тухайн командыг өгөх боломжтой.
9. Symbol – Тэмдэгт болгох.
10. Duplicate – Хувилан олшруулах. Гарнаас Ctrl+D товчний хослолоор тухайн командыг өгөх боломжтой.
11. Select All – Бүгдийг сонгох.
12. Find and Replace – Объектийг хайх, мөнх хайж олоод солих.
13. Insert Internet Object – Интернэтийн объект оруулах.
14. Properties – Объектийн шинж чанарыг агуулах цонхыг гаргах. Гарнаас Alt+Enter товчний хослолоор тухайн командыг өгөх боломжтой.

VIEW цэсний командууд
1. Full-Screen Preview – Дэлгэц дүүргэж харах. Гарнаас F9 товчоор командыг өгөх боломжтой.
2. Preview Selected Only – Зөвхөн сонгосон объектийг харуулах.
3. Page Sorter View – Хуудаснуудыг жагсааж харах.
4. Rulers – Хэмжээст шугам гаргах.
5. Grid – Хэмжээст муж татах.
6. Show – Тухайн хуудасны харагдах хэлбэрийг тохируулах.

LAYOUT цэсний командууд
1. Insert Page… - Хуудас нэмэх
2. Delete Page… - Хуудас устгах
3. Rename Page… - Хуудасны нэр солих
4. Go To Page… - Заасан хуудсанд шилжих
5. Switch Page Orientation – Хуудасыг хөндлөн босоо болгох
6. Page Setup… - Хуудасны тохиргоо
7. Page Background… - Хуудасны дэвсгэрийн тохиргоо

ARRANGE цэсний командууд
1. Transformations – Сонгосон объектийн байршил, хэмжээ зэрэг зүйлүүдийг тохируулах.
2. Clear Transformations – Өмнөх хийсэн тохиргоог арилгах
3. Align and Distribute – Байршил тохируулах
4. Order – Объектуудын давхарыг тохируулах
5. Group – Объектуудыг нэгтгэх.
6. Ungroup – Нэгтгэсэн объектуудыг салгах
7. Ungroup All – Нэгтгэсэн бүх объектуудыг салгах
8. Lock Object – Объектийг түгжих
9. Unlock Object – Объектийн түгжээг гаргах
10. Unlock All Objects – Бүх объектийн түгжээг гаргах.

TEXT цэсний командууд
1. Format Text… - Текстийн тохиргоо. Гарнаас Ctrl+T товчний хослолоор тухайн командыг өгөх боломжтой.
2. Edit Text… - Текстэнд засвар хийх. Гарнаас Ctrl+Shift+T товчний хослолоор тухайн командыг өгөх боломжтой.
3. Insert Character – Тексттэй ажиллах самбар гаргах. Гарнаас Ctrl+F11 товчний хослолоор тухайн командыг өгөх боломжтой.
4. Fit Text To Path – Текстийн бичигдэх замыг заах.
5. Writing Tools – Бичвэрийн алдаа, дүрэм засах
6. Encode… - Бичвэрийг код хооронд хүрвүүлэх.
7. Change Case… - Бичвэрийг тохируулах. Жишээ нь бүх үг том, бүх үг жижиг.
8. Text Statistics… - Бичвэртэй холбоотой мэдээлэл.

TOOLS цэсний командууд
1. Options… - Хэрэгслүүдийг тохируулах
2. Customization… - Хэрэгслүүдийг сонгох
3. Color Management… - Өнгөний тохиргоо
4. Save Settings As Default – Тохиргоог тохируулсан хэвээр хадгалах

WINDOW цэсний командууд
1. New Window – Шинэ цонх нээх
2. Cascade – Цонхнуудыг багасгаж давхарлах
3. Tile Horizontally – Хуудаснуудыг зэрэгцүүлж хөндлөн байдлаар байрлуулах
4. Tile Vertically – Хуудаснуудыг зэрэгцүүлж босоо байдлаар байрлуулах
5. Color Palettes – Өнгөний тохиргооны цонхыг өөрчлөн харуулах
6. Dockers – Хэрэгцээтэй самбаруудыг хаах нээх
7. Toolbars – Хэрэгслүүдийн самбаруудыг хаах нээх
8. Close – Цонхыг хаах
9. Close All – Цонхнуудыг хаах
10. Refresh Window – Цонхнуудыг дахин ачааллах. Гарнаас Ctrl+W товчний хослолоор тухайн командыг өгөх боломжтой.

COREL DRAW 12 програм хичээл №2

Шинэ файл болон хадгалсан файлаа нээх
Шинээр файл нээхдээ File цэсний New команд өгөх ба гарнаас Ctrl+N товчны хослолоор гүйцэтгэж болно. Шинээр файл үүсгэх команд өгсөн тохиолдолд танаас ямар нэгэн асуулт асуулгүй шинэ файл үүсгэгдэх болно.
Харин өмнө нь ажиллаж байсан хадгалсан файлаа нээхдээ File цэс рүү ороод Open командыг сонгоно. Гараас Ctrl+O товчны хослолоор хялбархан гүйцэтгэж болно.

Open команд өгсны дараа дэлгэцэнд Open цонх дэлгэцэнд нээгдэнэ. Энэ цонхноос та өөрийн сонгох файлынхаа байрлаж байгаа хавтасыг олоод дараагаар нь нээх файлаа сонгоод Open товчийг дарж нээнэ.

Файлыг хаах
Хэрэглэгч та нээсэн болон ажиллаж байгаа файлаа хаахдаа File цэсний Close командаар гүйцэтгэж болно. Харин тухайн програмыг хаахдаа File цэсний Exit командыг өгнө.

COREL DRAW 12 програм хичээл №1

Энэ хэсэгт Corel Draw 12 програмын талаар дэлгэрэнгүй тайлбар хийхийг зорилоо. Уг програмын командуудыг туршиж үзэн тайлбарласан болохоор зарим командуудын гол үүрэг зориулалтыг онож тайлбарлаагүй байж болох учир гүнээ хүлцэл өчье. Энэ програм нь дүрс, биет зурхад бусад төрлийн програмаас илүү хүчирхэг болохыг энэ дашрамд дурдхад таатай байна. Сүүлийн үед энэ програмын эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа бөгөөд энэ эрэлтийг дагаж тухайн програмын шинэ хувилбарууд ихээр бүтээгдэж байна. Жишээлбэл : Одоогоор CorelDRAW.X3, CorelDRAW.X4 гэх мэт хувилбарууд гарсан байна. Эдгээр хувилбаруудаас CorelDRAW.X3 хувилбар нь хэвлэлийн эх бэлтгэдэг бүхий л компаниудад хэрэглэгдэж байгааг анзаарсан болно.
Corel Draw 12 программ нь хэвлэлийн эх бэлтгэх программуудын нэг юм. Энэ программаар та хүссэн хэмжээ, хэлбэр, өнгө, дизайнаар хэвлэлийн эхийг хийж болно. Бусад программаас олон давуу талтай. (фото зурагтай ажиллах / векторын зураг, чимэглэл, эмьблем зэргийг зурах/ тексттэй ажиллах/ Clipart оруулж засах, шинээр зурах) Гол давуу чанар нь текст, зураг 2-ыг ижил түвшинд ашигладаг өндөр нарийвчлалтай дүрс график гаргадаг явдал юм.

Corel Draw 12
программыг ажиллуулах
Start товч дээр нэг дараад гарч ирэх All Programs руу ороод CorelDRAW Graphics Suite 12 руу ороод CorelDraw 12 –ийг сонгоод нэг даралт хийнэ. Энэ үйлдлийн дараа CorelDraw 12 програмын үндсэн дэлгэц болох дараах зураг дэлгэцэнд үүснэ.

Эндээс та шинээр эхлэх гэж байгаа бол New -г дараад шинэ хуудас нээнэ.

Saturday, February 27, 2010

Компьютерийн бүтэц

Мэдээлэлийг ерөнхийд нь "Аливаа амьд организмын дотоод болон гадаад орчноосоо мэдэрч, хүлээн авч буй бүх дохио юм." гэж тодорхойлж болно. Гэвч компьютерт бүх мэдээлэл нь тоогоор дүрслэгддэг байна. Тоог дүрсэлж бичих болон үйлдэл хийж боловсруулах дүрмүүдийн нэгдлийг тооллын систем гэж нэрлэдэг. Бид тоог 10-тын тооллын системд мэднэ. (Тоог 10 цифрээр дүрсэлж бичдэг)

Үүнтэй адил аливаа тоог 0, 1 гэсэн хоёр цифрээр дүрслэх 2-тын тооллын систем компьютерт хэрэглэгддэг. Хоёртын тооллын системийн тоонууд 0, 1, 10, 11, 100, 101, 110, … гэх мэтээр бичигддэг. Зөвхөн 0 ба 1 гэсэн утга авдаг мэдээллийг 1 бит (bit-binary digit) хэмжээтэй гэж ярьдаг. 8 бит мэдээлэл нь 1 байт (byte-багц) болдог. Мэдээллийг хэмжээг хэмжих үндсэн нэгж байт юм. 1 байтыг нэг үсэг, эсвэл нэг тэмдэгт гэж тоймлон ойлгож болно. Килобайт, мегабайт зэрэг мэдээллийг хэмжих том нэгжүүдийг ч мөн хэрэглэдэг. Доор нэгжүүдийн хоорондын харьцааг үзүүлэв.
1024 Вyte = 1 Kilo Byte (1KB)
1024 KB = 1 Mega Byte (1MB)
1024 MB = 1 Gega Byte (1GB)

Компьютерийн ерөнхий бүтэц Аливаа компьютер мэдээлэл боловсруулах-удирдах байгууламж процессор, мэдээллийг санах ой, мэдээллийг хадгалах байгууламж, мэдээллийг оруулах гаргах байгууламж, тэдгээрийг холбосон суваг гэсэн үндсэн хэсгүүдээс тогтсон систем юм.