Thursday, April 29, 2010

HTML хэлний тухай

За энэ хэсэгт багачуудад хэрэг болохоор хэдэн хичээл орууллаа. Энэ хичээлүүдийг оюутан байхдаа харж байсан юм байна.

Веб хуудсыг бүтээж байгаа үндсэн хэлийг HTML гэж нэрэлдэгийг бид мэдэх билээ. HTML-ыг сайн сурахын тулд түүний бүтэц, бичиглэлийг сурах шаардлагатай. HTML-ын үндсэн бүтэц нь тусгай тодорхойлогчийг ашигладаг. Үүнд:
<” – командыг нээх тодорхойлогч
>” – командыг хаах тодорхойлогч
Энэ хоёр хаалтаар HTML командууд тодорхойлогддог байна. Үүнийг HTML хэлний таг "tag" гэдэг. HTML хэлний таг нь нээх хаах гэсэн хоёр янзаар ашиглагддаг. Энэ нь нэг таг ямар хүрээнд үйлчлэх вэ? гэдгийг тогтоох шаардлага гардагт оршино. Хаах тагны өмнөх “<” тодорхойлогчийн ард "/" зураас тавьж ашигладаг.
Жишээлбэл: <html> гэдэг таг нь тухайн хуудасыг HTML хэл дээр хийсэн болохыг тодорхойлох үүрэгтэй. Энэ тагны хаах таг нь </html> гэсэн хэлбэртэйгээр бичигддэг. Өөрөөр хэлбэл HTML хэлний нээх тагыг мэдсэн тохиолдолд түүний хаах таг нь тухай тагны өмнө "/" зураас бичхэд л хангалттай юм. Энэ таг нь вэб хуудасны эхлэл төгсгөл хоёрт заавал бичигддэг. <html> тагны гадна бичсэн зүйлийг броузер таних боломжгүй.

HTML тагууд нь тухайн обьектын хэлбэр дүрс, өнгө, хэмжээ зэргийг харуулах өөр өөрийн атрибуттай байдаг. Атрибут гэдэг нь тухай тагын шинж чанар юм. Өөрөөр хэлбэл тухай тагыг нэмэж засварлах хэрэгсэл гэсэн үг.
Жишээ нь: <body bgcolor="red"> гэх мэт. Энэ нь тухайн баримтын дэвсгэр өнгийг улаан өнгөөр тохируулж өгнө. Гэхдээ энэ атрибутыг зөвхөн эхний нээх тагт хэрэглэдэг байна. Ө.х </body bgcolor> гэж бичиж болохгүй.

HTML баримтыг үүсгэх
HTML баримтыг үүсгэхдээ түүний ерөнхий бүтэц түүнийг үүсгэдэг тагуудын талаар судлах ёстой юм. Энэ тагууд нь дараах байдлаар бичигддэг. HTML баримт нь үндсэн бие, толгой хэсэг, гарчиг зэрэг хасгүүдээс бүрддэг байна. Эдгээрийг илэрхийлэх тагууд нь:

  • <html> ба </html> тагууд энэ нь тухайн HTML файл буюу веб хуудасны эхлэл ба төгсгөлийг зааж байх үүрэгтэй таг юм.
  • <head> ба </head> таг энэ тагууд нь тухайн баримтын хувьд толгой мэдээллийг тодорхойлж өгдөг байна. Мөн веб программчлал буюу скрипт программын функцыг энэ хэсэгт бичиж өгдөг байна.
  • <title> ба </title> таг энэ тагууд нь тухайн баримтын цонхонд гаргах гарчгийн хэсгийг тодорхойлж өгдөг байна.
  • <body> ба </body> таг энэ таг нь тухайн баримтын үндсэн биеийг тодорхойлдог байна. Ө.х тухайн веб хуудсанд байгаа бүх л элементүүүдийг энэ хэсэгт тодорхойлж өгдөг байна. Дэлгэцэнд харагдаж байгаа бүх элементийг энэ хэсэгт тодорхойлж өгдөг.
  • <!--> ба <--> таг энэ тагууд нь тухайн веб хуудсанд тодорхой тайлбарыг бичихэд хэрэглэгддэг байна.

Дээрхи тагууд нь HTML файлын үндсэн тагуудад ордог байна. Эдгээр тагуудыг ашиглаад үндсэн HTML файлыг хэрхэн үүсгэхийг харуулья.

<html>
<head>
<title>
Энэ бол гарчгийн мөрөнд харагдах текст юм.
</title>
</head>
<body>
Энэ нь HTML тагын үндсэн хэсэг бөгөөд хүнд харагдах хэсэг юм.
</body>
</html>

Дээрхи жишээнд HTML файлын буюу вебийн хамгийн анхны энгийн үндсэн бүтцийг үүсгэлээ. Одоо энэ файлаа *.html өргөтгөлтэй хадгалаад веб броузараар харахад болно.

Текст хэлбэржүүлэх тагууд
Залхуураад зургийг нь аваад тавьлаа. Зaлхууралгүй шивж оруулаад ажиллуулж үзээрэй.

No comments:

Post a Comment