Мэдээлэлийг ерөнхийд нь "Аливаа амьд организмын дотоод болон гадаад орчноосоо мэдэрч, хүлээн авч буй бүх дохио юм." гэж тодорхойлж болно. Гэвч компьютерт бүх мэдээлэл нь тоогоор дүрслэгддэг байна. Тоог дүрсэлж бичих болон үйлдэл хийж боловсруулах дүрмүүдийн нэгдлийг тооллын систем гэж нэрлэдэг. Бид тоог 10-тын тооллын системд мэднэ. (Тоог 10 цифрээр дүрсэлж бичдэг)
Үүнтэй адил аливаа тоог 0, 1 гэсэн хоёр цифрээр дүрслэх 2-тын тооллын систем компьютерт хэрэглэгддэг. Хоёртын тооллын системийн тоонууд 0, 1, 10, 11, 100, 101, 110, … гэх мэтээр бичигддэг. Зөвхөн 0 ба 1 гэсэн утга авдаг мэдээллийг 1 бит (bit-binary digit) хэмжээтэй гэж ярьдаг. 8 бит мэдээлэл нь 1 байт (byte-багц) болдог. Мэдээллийг хэмжээг хэмжих үндсэн нэгж байт юм. 1 байтыг нэг үсэг, эсвэл нэг тэмдэгт гэж тоймлон ойлгож болно. Килобайт, мегабайт зэрэг мэдээллийг хэмжих том нэгжүүдийг ч мөн хэрэглэдэг. Доор нэгжүүдийн хоорондын харьцааг үзүүлэв.
1024 Вyte = 1 Kilo Byte (1KB)
1024 KB = 1 Mega Byte (1MB)
1024 MB = 1 Gega Byte (1GB)
Компьютерийн ерөнхий бүтэц Аливаа компьютер мэдээлэл боловсруулах-удирдах байгууламж процессор, мэдээллийг санах ой, мэдээллийг хадгалах байгууламж, мэдээллийг оруулах гаргах байгууламж, тэдгээрийг холбосон суваг гэсэн үндсэн хэсгүүдээс тогтсон систем юм.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment