Уг нэгж хичээлийн дүнг дараах шалгууруудаас дүгнэх болно.
/нийт 100%-ийг 100 оноо гэж тооцвол/
1. Ирц идэвхи /20 оноо/
2. Дадлага ажил /50 оноо/
3. Шалгалт /30 оноо/
- Ирц идэвхи-д хичээл таслалт, хичээлд оролцох оролцоог тооцно.
- Дадлага ажлын /цаашид lab гэх/ хувьд нийт 5 lab хийлгэх ба lab болгон 10 бодлоготой байна. Өөрөөр хэлбэл нэг бодлого 1 оноо гэсэн үг. Lab-уудыг тооцуулахдаа сурагч Dev C++ гэх мэт програм дээр шалгаж зөв болсон Си код болон бодлогын өгөгдлийг дэвтэрт бичиж багшид дараагийн lab өгөх хугацаанаас өмнө шалгуулж тооцуулсан байна. Хугацаа хэтэрсэн lab-ийн бодлого бүр 0,5 болно. Lab-ийн ажлыг өгөхдөө хугацааг тодорхой заасан байх ба тэр хугацаанд амжиж тооцуулна. Жич: lab-ийн ажлуудыг файл хэлбэрээр шалгахгүй болохыг анхаарна уу.
- 5 lab-ийн дараа шалгалт авах ба 1 ба 2-р шалгууруудын оноог бүрэн авсан сурагчдын шалгалтын оноог бүрэн өгч шалгалтнаас чөлөөлнө.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment