Monday, April 11, 2011

Улсын олимпиадын 2 дугаар давааны бодлого (Сурагч)

Бодлого №1 Бэрс
Орлтын файл: queen.in
Гаралтын файл: queen.out

nxn хэмжээтэй шатрын хөлөг дээрх бэрсний хамгийн ихдээ хэдэн нүд хянаж чадахыг ол.
Бэрсний байрлаж байгаа нүдийг оруулан тоолно.
Оролт
натурал тоо өгөгдөнө.(n<10^6)
Гаралт
Бэрсний хянаж чадах нүдний тоо.
Жишээ оролт
8
Жишээ гаралт
28

Бодлого №2 Шоо
Орлтын файл: die.in
Гаралтын файл: die.out
Хугацааны хязгаарлалт: 1с

Шоог N удаа хаяна. Буусан нүднүүдийн нийлбэр нь Q байх магадлалыг ол (өөрөөр хэлбэл буусан нүднүүдийн нийлбэр нь Q байх боломжуудын тоог бүх боломжийн тоонд харьцуулсан харьцааг олно.)
Оролт
N болон Q бүхэл тоонуудыг зайгаар тусгаарлан өгнө(1<=N<=250, 1<=Q<=1500).
Гаралт
Олох ёстой магадлалыг таслалын ард 3 орны нарийвчлалтайгаар гаргана.
Жишээ оролт
2 2
Жишээ гаралт
0.028

Бодлого №3 Талбай
Орлтын файл: area.in
Гаралтын файл: area.out
Хугацааны хязгаарлалт: 1с

Хоёр дугуй декартын координатын систем дэх төвүүдийнхээ координат болон радиусын уртуудаараа өгөгдөв.


Оролт
Ганц мөрөнд төвүүдийн координатууд болон радиусууд болох x1, y1, r1, x2, y2, r2 гэсэн модулиараа 1000-аас үл хэтрэх зургаан бодит тоо зайгаар тусгаарлагдан өгөгдөнө.
Гаралт
Огтлолын талбайг таслалын ард хоёр оронгийн нарийвчлалтайгаар гаргана.
Жишээ оролт
20.0 30.0 15.0 40.0 30.0 30.0
Жишээ гаралт
608.37

1 comment:

  1. Сурагчдын бодлогын тест хэрэгтэй бол сэтгэгдэл дээр үлдээгээрэй тавьж өгч болно.

    ReplyDelete