Friday, April 30, 2010

Хөдөлгөөнт зураг хийцгээе.

Ядарч байвал дуу сонсоцгоо дараа нь хичээлээ хийнэ шүү

Вэб сайт гэж юу вэ?

Вэб сайт гэдэг нь интернэтийн сүлжээнд байрлах хоорондоо холбогдсон вэб хуудсуудыг хэлнэ. Вэб сайт ямар нэгэн сэдэвтэй хийгддэг. Вэб сайтийн бүтэц. Вэб сайт нь нэг эхлэл хуудастай түүнд холбогдсон хэд хэдэн хуудсуудаас бүтдэг. Одоо эхлэл хуудсын талаар авч үзье. Та ямар нэгэн сайтад ороход Home гэсэн хуудас гарч ирдэг. Home буюу эхлэл хуудас нь их чухал үүрэгтэй байдаг. Тэр тухайн сайтныхаа агуулгыг бүрэн илэрхийлж чадах ёстой. Бас бусад хуудасруугаа нэвтрэх зам нь болж өгдөг. Эхлэл хуудасны хувьд ийм, харин нэг зүйл хэлэхэд эхлэл хуудсыг index.html гэж хадгаладаг. Вэб сайт нь дараах хоёр шинж чанартай.
Энд статик гэдэг нь амьгүй, хөдөлгөөнгүй гэсэн үг л дээ. Харин динамик гэдэг нь эсрэгээрээ амьтай хөдөлгөөнтэй гэж ойлгож болно. Жишээлбэл: та нэг статик вэб сайт хийгээд интернэтэд тавьлаа гэж бодъё. Та дараа нь тухай сайтдаа мэдээлэл нэмж сайжруулах шаардлагатай болсон үед урд нь хийсэн үйлдлээ бүгдийг нь дахин хийж мэдээллээ солино гэсэн үг. Харин динамик вэб сайт хийгээд интернэтэд байршуулсан үед та интернэт байгаа л бол хаана ч байсан мэдээллээ нэмж устгаж сайжруулах боломжтой юм.
Одоо та бүхэн динамик вэб сайт хийхийг хүсч байгаа байх энэ нь даанч нэлээн хэцүү өөрөөр хэлбэл таниас вэб програмчлалын хэлний мэдлэг шаардана. Харин та эхлээд статик вэб сайт хийгээд сурчих юм бол цаашаа арай хурдан ахиж болно.
Вэб сайт хялбархан хийх програмууд байдаг. Жишээ нь: FrontPage, Dreamweaver, CofeeCup гэх мэт тоолж барашгүй олон байгаа байх. Энэ програмуудаас нэлээн нэрд гарсан нь Dreamweaver юм. Эдгээр програмуудаар вэб хуудас бүтээх явц хялбархан учир нь нээх их өгөөж байхгүй байх. Харин та өөрийн гараараа HTML кодоо бичээд хийвэл илүү үлдэцтэй байх болов уу.

Thursday, April 29, 2010

9-р ангийн сурагчдын анхааралд

Дараах баг бүр харгалзах сэдвийн дагуу бие даалтын ажил гүйцэтгэж багшид флашаар авчирч үзүүлнэ. Бие даалт авах сүүлийн хугацаа 05 сарын 19 нд 15 цагаас өмнө.









HTML хэлний тухай

За энэ хэсэгт багачуудад хэрэг болохоор хэдэн хичээл орууллаа. Энэ хичээлүүдийг оюутан байхдаа харж байсан юм байна.

Веб хуудсыг бүтээж байгаа үндсэн хэлийг HTML гэж нэрэлдэгийг бид мэдэх билээ. HTML-ыг сайн сурахын тулд түүний бүтэц, бичиглэлийг сурах шаардлагатай. HTML-ын үндсэн бүтэц нь тусгай тодорхойлогчийг ашигладаг. Үүнд:
<” – командыг нээх тодорхойлогч
>” – командыг хаах тодорхойлогч
Энэ хоёр хаалтаар HTML командууд тодорхойлогддог байна. Үүнийг HTML хэлний таг "tag" гэдэг. HTML хэлний таг нь нээх хаах гэсэн хоёр янзаар ашиглагддаг. Энэ нь нэг таг ямар хүрээнд үйлчлэх вэ? гэдгийг тогтоох шаардлага гардагт оршино. Хаах тагны өмнөх “<” тодорхойлогчийн ард "/" зураас тавьж ашигладаг.
Жишээлбэл: <html> гэдэг таг нь тухайн хуудасыг HTML хэл дээр хийсэн болохыг тодорхойлох үүрэгтэй. Энэ тагны хаах таг нь </html> гэсэн хэлбэртэйгээр бичигддэг. Өөрөөр хэлбэл HTML хэлний нээх тагыг мэдсэн тохиолдолд түүний хаах таг нь тухай тагны өмнө "/" зураас бичхэд л хангалттай юм. Энэ таг нь вэб хуудасны эхлэл төгсгөл хоёрт заавал бичигддэг. <html> тагны гадна бичсэн зүйлийг броузер таних боломжгүй.

HTML тагууд нь тухайн обьектын хэлбэр дүрс, өнгө, хэмжээ зэргийг харуулах өөр өөрийн атрибуттай байдаг. Атрибут гэдэг нь тухай тагын шинж чанар юм. Өөрөөр хэлбэл тухай тагыг нэмэж засварлах хэрэгсэл гэсэн үг.
Жишээ нь: <body bgcolor="red"> гэх мэт. Энэ нь тухайн баримтын дэвсгэр өнгийг улаан өнгөөр тохируулж өгнө. Гэхдээ энэ атрибутыг зөвхөн эхний нээх тагт хэрэглэдэг байна. Ө.х </body bgcolor> гэж бичиж болохгүй.

HTML баримтыг үүсгэх
HTML баримтыг үүсгэхдээ түүний ерөнхий бүтэц түүнийг үүсгэдэг тагуудын талаар судлах ёстой юм. Энэ тагууд нь дараах байдлаар бичигддэг. HTML баримт нь үндсэн бие, толгой хэсэг, гарчиг зэрэг хасгүүдээс бүрддэг байна. Эдгээрийг илэрхийлэх тагууд нь:

  • <html> ба </html> тагууд энэ нь тухайн HTML файл буюу веб хуудасны эхлэл ба төгсгөлийг зааж байх үүрэгтэй таг юм.
  • <head> ба </head> таг энэ тагууд нь тухайн баримтын хувьд толгой мэдээллийг тодорхойлж өгдөг байна. Мөн веб программчлал буюу скрипт программын функцыг энэ хэсэгт бичиж өгдөг байна.
  • <title> ба </title> таг энэ тагууд нь тухайн баримтын цонхонд гаргах гарчгийн хэсгийг тодорхойлж өгдөг байна.
  • <body> ба </body> таг энэ таг нь тухайн баримтын үндсэн биеийг тодорхойлдог байна. Ө.х тухайн веб хуудсанд байгаа бүх л элементүүүдийг энэ хэсэгт тодорхойлж өгдөг байна. Дэлгэцэнд харагдаж байгаа бүх элементийг энэ хэсэгт тодорхойлж өгдөг.
  • <!--> ба <--> таг энэ тагууд нь тухайн веб хуудсанд тодорхой тайлбарыг бичихэд хэрэглэгддэг байна.

Дээрхи тагууд нь HTML файлын үндсэн тагуудад ордог байна. Эдгээр тагуудыг ашиглаад үндсэн HTML файлыг хэрхэн үүсгэхийг харуулья.

<html>
<head>
<title>
Энэ бол гарчгийн мөрөнд харагдах текст юм.
</title>
</head>
<body>
Энэ нь HTML тагын үндсэн хэсэг бөгөөд хүнд харагдах хэсэг юм.
</body>
</html>

Дээрхи жишээнд HTML файлын буюу вебийн хамгийн анхны энгийн үндсэн бүтцийг үүсгэлээ. Одоо энэ файлаа *.html өргөтгөлтэй хадгалаад веб броузараар харахад болно.

Текст хэлбэржүүлэх тагууд
Залхуураад зургийг нь аваад тавьлаа. Зaлхууралгүй шивж оруулаад ажиллуулж үзээрэй.

Wednesday, April 14, 2010

Web Design-Book

Дараах хаягнаас татаж аваарай.
ТАТАХ ХОЛБООС

Monday, April 12, 2010

хаха гайхалтай хийж

PHOTOSHOP CS програм хичээл №2

Photoshop CS програмын цэсүүд
Уг програм нь дараах цэсүүдтэй.

Үүнд:
1. File – Уг цэсэнд тухай файлтай ажиллахад зориулагдсан командууд багтдаг.
2. Edit – Уг цэсэнд тухайн объект дээр хийж болох үйлдлүүдийг удирдах командууд багтдаг. Жишээ нь үйлдэл буцах, объект хуулах гэх мэт.
3. Image – Зурагтай ажиллах.
4. Layer – Давхрагатай ажиллах.
5. Select – Сонгож тэмдэглэх командуудыг агуулсан цэс.
6. Filter – Шүүлтүүр
7. View – Цэсэнд харагдах байдлыг удирдах командууд багтдаг.
8. Window – Цэсэнд цонхтой ажиллах болон цонхыг удирдах командууд багтдаг.
9. Help – Цэсэнд тусламжийн командууд багтдаг.

Эдгээр цэсүүдийн командуудаас мэддэг нэгнээ тайлбарлая. Ингэж тайлбарлахдаа ихээр ашиглагддаг командуудыг дэлгэрүүлэн тайлбарлан бичлээ.
File цэсний командууд
1. New - Шинээр файл үүсгэх.
2. Open - хадгалсан зургаа нээх.
3. Browse… - өмнөх командтай ерөнхийдөө ижил үүрэг гүйцэтгэнэ.
4. Open as - засвар хийж хадгалсан зургаа нээх.
5. Open Recent – хамгийн сүүлд ажиллаж байсан файлуудыг нээх.
6. Edit in ImageReady – ImageReady програмыг ажиллуулах
7. Close - тухайн ажиллаж байгаа файлыг хаах
8. Close All – ажиллаж байгаа бүх файлыг хаах
9. Save - хадгалах
10. Save as – өөрчлөлт хийж хадгалах
11. Save for Web – вэбд байрлуулахад тохиромжтой хэлбэрээр хадгалах
12. Revert - сүүлд хадгалсан хэлбэрээ сэргээх
13. Place – гаднаас зураг текст оруулах
14. Import – гаднаас зураг оруулах жишээ нь скайнераас
15. Export - зургаа экспортлох
16. Automate – автоматаар тодорхойлолт хийх
17. File info – файлын мэдээлэл
18. Page Setup… - хуудасны тохиргоо
19. Print with Preview… - хэвлэхийн өмнө тохируулах
20. Print… - хэвлэх
21. Print One Copy - хэвлэх
22. Exit – програмаас гарах
Edit цэсний командууд
1. Undo Paste - сүүлд хийсэн нэг үйлдлийг буцаах
2. Step Forward – буцсан үйлдлүүдийг буцаах
3. Step Backward – хийсэн үйлдлүүдийг буцаах
4. Cut – тасдах, зөөх
5. Copy – хуулах
6. Copy merged – нэгтгэж хуулах
7. Paste - буулгах
8. Paste into – дотор нь буулгах
9. Clear - устгах
10. Fill - обьектийн дүүргэх хэлбэрийг сонгож будах
11. Stroke - шугамны хэлбэр сонгож будах
12. Free Transform - дурын өнцгөөр эргүүлэх
13. Transform - тогтоосон өнцгөөр эргүүлэх
14. Purge - түр санах ойд байгаа хэсгийг харах
Image цэсний командууд
1. Mode - өнгөний орчин өөрчлөх
2. Adjust – өнгийг өөрчлөж тогтоох
3. Duplicate - хуулбар үүсгэх
4. Apply Image - зурагтай ажиллах
5. Calculations - зурагт тооцоо хийх
6. Image Size - зургын хэмжээ
7. Canvas Size - дэвсгэрийн хэмжээг хаанаас авахыг заах
8. Crop - зургыг тайрах
9. Rotate Convas – зургийг эргүүлэх
Layer цэсний командууд
1. New - шинээр давхрага үүсгэх
2. Duplicate Layer… - хуулбар давхрага үүсгэх
3. Delete - сонгосон давхрага устгах
4. Layer Properties… - тохиргоо
5. Layer Style – давхрагад загвар өгөх
6. New Fill Layer – шинэ давхрага үүсгэж будаж тэмдэглэх
7. New Adjustment Layer – өөрчлөх, өнгөний тохиргоо
8. Add Vector Mask - давхаргын маск хийх
9. Enable Vector Mask - давхаргын маск харах
10. Merge Layers - бүх давхрагыг нэгтгэх
11. Merge Visible - харагдаж байгаа давхрагыг нэгтгэх
12. Flatten Image - зураг ,давхрагыг нэгтгэх
Select цэсний командууд
1. All - зургыг бүхэлд нь идвэхжүүлэх
2. Deselect – идвэжүүлэх үйлдлийг хорих
3. Reselect – хорьсон үйлдлийг буцааж идэвхжүүлэх
4. Inverse – идэвхжүүлсэн хэсгээс бусад хэсгийг идэвхжүүлэх
5. Color Range – өнгө сонгож идэвхжүүлэх
6. Feather – сонгосон хэсгийн захаас уусгаж идэвхжүүлэх
7. Modify – сонгох тохиргоо жишээ нь хүрээ гэх мэт
8. Grow - идэвхжүүлэх
9. Transform Selection – идэвхжүүлсэн хэсгийн хэмжээг өөрчлөх, эргүүлэх
10. Load Selection - идвэхжүүлж хадгалсан хэсгээ сонгох
11. Save Selection - идэвхжүүлсэн хэсгээ хадгалах
Filter цэсний командууд
1. Filter Gallery… - филтерүүдийн сан
2. Liquify… - зургийг маш сонирхолтой болгож филтердэнэ
3. Artistic - уран зураг
4. Blur - бүдгэрүүлэх
5. Brush Strokes - багсаар зурсан мэт
6. Distort - зураг эвдэх
7. Render - гэрэл оруулах
8. Sharpen - хүрээг хурц өнгөөр харуулан
9. Texture - шигтгэмэл зураг
10. Other - бусад өрчлөлтүүд
View цэсний командууд
1. Proof Setup – өнгөний горим тохируулж харах
2. Zoom in - томруулах
3. Zoom out - багасгах
4. Fit on Screen - хуудасны хэмжээгээр харах
5. Actual Pixels - хамгийн том хэмжээгээр харах
6. Print Size - хэвлэх хэмжээ
7. Screen Mode – файлын харагдах хэлбэрүүд
8. Rulers - хэмжилтийн шугамыг харах
9. Show - туслах шугамыг гаргах, нуух
10. Snap to - туслах шугамуудыг хэрэглэх
11. Lock Guides - туслах шугамын байрлалыг түгжих
Window цэсний командууд. Уг цэсний командууд нь програмын нэмэлт цонхнуудыг гаргаж, нуух үүрэгтэйгээр хэрэглэгддэг.
1. Arrange Icons - цонхоо харах
2. Tools - хэрэгслийн цонхыг харуулах, нуух
3. Info - мэдээллийн цонхыг харуулах, нуух
4. Options - тохиргооны цонх харах
5. Color - өнгөний цонх харах
6. Brushes - багсны хэлбэрийн цонхыг нуух
7. Layers - давхрагын цонхыг харах
8. Channels - өнгний сувгийг харах
9. History - зургын өөрчлөлтын түүхийг харах
10. Actions - зургын бичлэгийг үзэх
11. Status Bar - тэнхлэгийн шугамыг харах
Help цэсний командууд
1. Photoshop Help… - тусламж
2. Welcome Screen… - Screen цонхыг харуулах
3. About Photoshop… - програмын тухай товчхон
4. About Plug in - нэмэлт хэсгийн тухай
5. Export Transparent Image - зургыг экспортлох тухай
6. Resize Image - зургын хэмжээ өөрчлөх
7. System Info… - системийн талаарх мэдээлэл

PHOTOSHOP CS програм хичээл №1

Энэ хэсэгт Photoshop CS програмын талаар дэлгэрэнгүй тайлбар хийхийг зорилоо. Уг програмын командуудыг туршиж үзэн тайлбарласан болохоор зарим командуудын гол үүрэг зориулалтыг онож тайлбарлаагүй байж болох учир гүнээ хүлцэл өчье. Уг програмаар хэвлэлийн эхийг өндөр түвшинд бэлдэж болдог ба ихэвчлэн зурагтэй ажиллах, зураг засах, сэргээх зэрэгт өргөн ашиглаж байна. Өөрөөр хэлбэл бусад програм дээр (жишээ нь Corel Draw) зурсан зургаа Photoshop програм дээр оруулж өнгө оруулвал таны зураг илүү амьд бодит харагдах болно. Сүүлийн үед энэ програмын эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа бөгөөд энэ эрэлтийг дагаж тухайн програмын шинэ хувилбарууд ихээр бүтээгдэж байна. Эдгээр хувилбаруудаас Photoshop CS4 хувилбар дээр 3D зураг бүтээх багаж шинээр нэмэгдсэн байгаа.
Photoshop CS програм нь Corel Draw 12, InDesign, Pagemaker зэрэг хэвлэлийн эх бэлтгэх программуудын нэг юм. Энэ программаар та хүссэн хэмжээ, хэлбэр, өнгө, дизайнаар хэвлэлийн эхийг хийж болно. Бусад програмуудаас ялгагдах онцлог нь зурагтай ажиллах үндсэн үүрэгтэй гэж болох байх.

Photshop CS программыг ажиллуулах
Start товч дээр нэг дараад гарч ирэх All Programs руу ороод Photoshop CS–ийг сонгоод нэг даралт хийнэ. Энэ үйлдлийн дараа Photoshop CS програмын үндсэн дэлгэц болох дараах зураг дэлгэцэнд үүснэ.

Та энэ нээгдсэн цонхноос уг програмын талаар мэдээлэл авч болох юм. Цаг хэмнэх зорилгоор та Close товч дараад уг цонхыг хаах нь хэрэгтэй байх гэж бодож байна.
Шинээр файл нээх
Шинээр файл нээхдээ File цэсний New команд өгөх ба гарнаас Ctrl+N товчны хослолоор гүйцэтгэж болно. Шинээр файл нээх New команд өгсөн үед дэлгэцэнд дараах New цонх нээгдэнэ.

New цонхны талбаруудыг товчхон тайлбарлавал.
1. Name: - Энэ талбарт таны зургийн нэр байрлана. Энэ нэрийг та зургаа янзлаж эсвэл зурж дууссаныхаа дараа өгч болно гэдгийг санах хэрэгтэй.
2. Preset: - Зураг зурах, эвлүүлэх цаасны хэмжээ. Энэ талбар дээр бэлэн хэмжээнүүд байгаа ба эдгээрээс сонгох боломжтой. (a4, a5 гэх мэт) Таны цаасны тохиргоо буюу хэмжээгээ өөрөө өгөж тохируулах бол энэ талбараас Costom сонголтыг сонгож доорхи хоёр талбар дээр хэмжээгээ өгөх боломжтой шүү.
3. Width: - Цаасны өргөн тохируулах хэмжээг энд өгч болно.
4. Height: - Цаасны өндөр тохируулах хэмжээг энд өгч болно. Өөрөөр хэлбэл Preset талбараас Custom сонголтыг сонгосон үед л уг хоёр талбарыг өөрчлөх боломжтой гэдгийг санаарай.
5. Resolution: - Энэ нь зургийн чанарыг илтгэх талбар юм. Өөрөөр хэлбэл цэгийн нягтаршил гэсэн үг. Та өөрийн хэрэглээнд тохируулан хэрэглэх боломжтой. Учир нь энэ нягтралыг өндөр өгсөн тохиолдолд компьютерын ачаалал ихэсдэг гэсэн үг.
6. Color Mode: - Өнгөний горим. Та өнгөтөөр фото байдлаар хэвлэх зүйл хийх гэж байгаа бол RGB гэсэн горимыг сонгоход хангалттай. Хулдаасан хэвлэл бэлдэх гэж байгаа бол CMYK горимоор сонгодог. Энэ горимыг анзаараагүй шинээр файлаа нээснээс нэлээн асуудал үүсдэг талтай. Жишээлбэл: Өнгөгүй горим сонгочихоор өнгөөр будахаар хар цагаан болоод будагдаж болдоггүй.
7. Background Contents: - Энэ талбар нь тийм ч чухал биш учир нь тухайн файлыг нээхдээ дэвсгэр өнгөө ямар өнгөөр нээх үү гэдгийг шийдэж өгдөг.

Харин өмнө нь ажиллаж байсан хадгалсан юмуу зургийн файлыг нээхдээ File цэс рүү ороод Open командыг сонгоно. Гараас Ctrl+O товчны хослолоор хялбархан гүйцэтгэж болно.

Open команд өгсны дараа дэлгэцэнд Open цонх дэлгэцэнд нээгдэнэ. Энэ цонхноос та өөрийн нээх файлынхаа байрлаж байгаа хавтасыг олоод дараагаар нь нээх файлаа сонгоод Open товчийг дарж нээнэ.

Файлыг хаах
Хэрэглэгч та нээсэн болон ажиллаж байгаа файлаа хаахдаа File цэсний Close командаар гүйцэтгэж болно. Гарнаас Ctrl+W товчны хослолоор хаана. Харин тухайн програмаас гарахдаа File цэсний Exit командыг өгөх ба гарнаас Ctrl+Q товчны хослолоор гүйцэтгэж болдог.